Тусламж, Асуулт, хариулт

user warning: Table 'web1db5.edu_semaphore' doesn't exist query: SELECT expire, value FROM edu_semaphore WHERE name = 'locale_cache_mn' in /var/www/web1/web/includes/lock.inc on line 154.
Ю. Болдбаатар багшийн шалгалтын бүртгэл эхэллээ. Энд дарж хичээлдээ бүртгүүлнэ үү.

Q1
- Шалгалтаа өгөх гэж байгаад туршлагагүйтээд алдчихлаа. Одоо дахиж өгч болохгүй юу?

- Шалгалт эхэлсэн өдөр зарим оюутанууд ийм алдаа гаргаж байсан. Тухайд өдөр нь эдгээр оюутануудийн шалгалтын материалыг хүчингүй болгож дахиж өгөхөөр тохируулсан байгаа. Харин одоо тест шалгалтын хувилбар тус сайтад байрлуулсан. Энэ тест шалгалтыг өгч хэрхэн шалгалтаа өгөх мэдлэг, туршлагатай болно гэж бодож байна. Үүнээс хойш гарсан ямар нэгэн алдаатай болчихлоо, дахиж өгч болох уу гэсэн хүсэлт хүлээн авах боломжгүй.

Q2
- Шалгалтаа өгөх гэсэн чинь хэрэглэгчийн нэр, нууц үг нэхээд байна. Яах вэ?

1. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ мартсан бол нууц үг сэргээх гэдгээр ороод шинэ нууц үг авч болно.
2. Хичээлдээ бүртгүүлээгүй бол эхлээд хичээлдээ бүртгүүлээрэй. Бүртгээд дуусахад имэйлээр чинь хэрэглэгчийн нэр, нууц үгийг явуулах болно.

Q3
- Би анх бүртгүүлэхэдээ найзынхаа хаягаар бүртгүүлчихсэн юм. Одоо эргээгээд нууц үгээ авах гээд чаддаггүй, бас бүртгэлээ цуцалчихаад дахиж бүртгүүлэх гэхээр нөгөө имэйл хаягруу баталгаажуулах код явуулсан гээд байх юм. Энэ баталгаажуулах код гэдэг нь ямар учиртай юм бэ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

- Ер нь хүний хаяг хэрэглэх нь тийм ч сайн зүйл биш гэдэг нь дээрхи жишээнээс харагдаж байна. Иймээс өөрийнхөө жинхэнэ байнга ашигладаг имэйл хаягаараа бүртгүүлж байна уу.
Баталгаажуулах код хэрэв байхгүй бол дурын хүн өөрийн чинь өмнөөс бүртгэлийг чинь цуцлах боломжтой болгож байна. Ийм алдаа өмнө нь гарч байсан тул уг алдааг дахин гаргахгүйн тулд баталгаажуулах код нэхээд байгаа.
Имэйл хаягаа солиулах талаар багшдаа хандаарай. Сайтын админы зүгээс солих боломжгүй.